Хэрлэн гол үерийн түвшнээс давж, Модон гүүрний хойд талаас Дэхтийн чиглэлийн зам, Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн далангаас урагш хэсэг усанд автлаа. Тиймээс дээрх газруудад зорчих хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн түр хязгаарласан байна.
Сүүлийн арав хоногт Хэрлэн голын усны түвшин 31 см-ээр нэмэгджээ.
Баруун цементэн гүүрний далан усанд автах эрсдэл үүссэн учир өчигдөр шөнө холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, шороон далан босгоод байна. Түүнчлэн Хэрлэн сумын 2-р багийн усанд автсан зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Ус татарсны дараа үерт автсан газруудад нөхөн сэргээлт хийх, шинээр далан барих ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Зочин
2024-08-21
Аль аймаг сумыг нь тодорхой бичээд өгөөчдээ, Дэхт нь хаана бдын, Найрамдал цэцэрлэгт хүрээлэн нь ч хаана бдагийн мэдэхгүй хүмүүс зөндөө бгаашд
2024-08-21
Аль аймгийг нь тодорхой бичээч. Хаашаа хөдөлгөөн хязгаарласан юм? Багануурюм уу? Хэнтий, Дорнод юм уу?
2024-08-22
Хэнтийн тэнэг сэтгүүлч бичсэн бололтой.