Цаг үеийн мэдээ

Хариуцлагагүй уул, уурхайн улмаас эвдэрч орхигдсон Хонгор, Шарын гол сумын нутагт орших дөрвөн байршлын 187 га талбайг нөхөн сэргээх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Уг нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж одоо 114.21 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.

Хонгор сумын нутагт орших Цэхэрийн ам, Бага ноёны ам гэх  хоёр байршлын 114.21 га газарт "Оюу толгой ХХК"-аас зарлагдсан тендерт шалгарсан "Дархан-Транс"ХХК техникийн нөхөн сэргээлт ажлыг гүйцэтгэж байна.

Нэгдүгээр багц Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт Цэхэрийн аманд эвдэрч, сүйтгэгдсэн 52.06 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Мөн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт Бага ноёны аманд эвдэрсэн 62.15 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байна.

Ташрамд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул, уурхайн олборлолтын улмаас эвдэрч, орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ гэж заасан байдаг. Энэ дагуу “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг эхлүүлсэн байна.

Таны сурталчилгаа