Цаг үеийн мэдээ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны /2024.08.20/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.

Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу энэхүү асуудалтай холбогдуулан байнгын хорооны даргын байгуулсан Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг танилцуулсан. УИХ-ын гишүүн М. Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байна. Тиймээс Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар сануулах арга хэмжээ авахаар болсон байна. 

Таны сурталчилгаа