Цаг үеийн мэдээ

Манай улсад аялахаар ирсэн гадаадын иргэн орон нутагт зорчиж байхдаа бусдад хүчирхийлүүлсэн талаар цахим хуудаснаа бичсэн юм. 

Уг асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас тодруулахад "Монгол Улсад аялал жуулчлалын шугамаар ирсэн гадаадын иргэн бусдад хүчиндүүлсэн гэх гомдол мэдээлэл энэ сарын 15-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн" гэв.

Мөн ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, тус хэрэгтэй холбоотой гомдол мэдээллийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газар бүртгэн авч, хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дээрх хэргийн тухайд мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв. 

Таны сурталчилгаа