Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
Энэ хичээлийн жилд 2-5 насны 142.150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа юм байна. Энэхүү бүртгэл нь И-Монголиа системээр бүртгэсэн бүртгэлийн дүн гэдгийг салбарын сайд хэллээ.
Мөн Нэгдүгээр шатны бүртгэлээр 103.999 хүүхдийн бүртгэл цахимаар орж ирсэн ба энэ сарын 20-21-ны өдрүүдэд асран хамгаалагчдад нь хариуг хүргүүлсэн аж. Хоёрдугаар шатны бүртгэлийг ирэх сарын 5-15-ны хооронд цахимаар зохион байгуулна.
Энэ жилийн хувьд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Ингэхдээ сургалтын байр дутагдалтай тохиолдолд байр түрээслэх, зарим хувийн хэвшлийн цэцэрлэгт хамруулах байдлаар асуудлыг шийднэ гэв.