Багшлах боловсон хүчний дутагдлыг хэрхэн нөхөх талаар салбарын сайд нь өнөөдөр танилцууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр
"2024 онд багш хөтөлбөрөөр 2,508 хүн төгссөн. 1,077 багшлах боловсон хүчин тэтгэврээ тогтоолгосон байна. Багш бэлтгэх их, дээд сургуулиудын 3-4 дүгээр курст 4,000 оюутан суралцаж байгаа.
Боловсролын яамнаас багшийн сул орон тоог шийдэх, богино хугацаанд нөхөх чиглэлээр:
Багш бус мэргэжилтэй, их дээд сургуулийг амжилттай төгссөн иргэдэд богино хугацааны сургалтаар багшлах эрх олгох, хөдөлмөрийн гэрээгээр гэрээт байдлаар ажиллуулах боломжийг судалж, журам гаргаж байна
Хичээлийн нэгдүгээр улиралд дадлагажигч багш нарыг цалинтай ажиллуулах
Тэтгэвэр тогтоолгосон багш нарыг үргэлжлүүлэн ажиллуулах
Шинээр төгсөгчдийг ажлын байраар хангах,
Удирдах ажилтнуудад сургалтын цаг олгох зэргээр цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Түүнчлэн 1-2 дугаар ангид 45-60 хүүхэдтэй 97 бүлэг бий.Үүнд туслах багш ажиллуулах талаар судалж байгаа" гэв
Зочин
2024-08-21
Цалингаа нэмэхгүй бол хэн ажиллав гэж Ачаалал их
Urnaa
2024-08-22
Bi fizikiin bagshiin ajldaa ormoor baina