Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж зарим шийдвэрийг гаргажээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Засгийн газар шийдвэр гаргахдаа их өгөгдлийг ашиглах танилцуулгыг хийлээ. Төрд өнөөдрийн байдлаар 15 тэрбум бүхий бичлэг бүхий өгөгдөл, 185 терабайт хэмжээний мэдээллийн сан байдаг. Үүнээс төр 39 хувийг ашигладаг нь шийдвэр гаргахад оновчтой биш байна. Төр өөрт буй мэдээллээ иргэдээс нэхэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэхийн тулд их өгөгдөл буюу Dashboard системийн хэрэглэхээр боллоо.
Засгийн газрын гишүүдэд Dashboard-ыг суулгаж өгч байна. Ингэснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит цагаар харагдана. Эрүүл мэндийн үйлчилгээ авсан иргэдийн тоо харагдах бөгөөд өвчлөлийн талаарх мэдээллийг харж болох юм.
Цаашид улсын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг өгөгдөл болгож, хаана гацаад буй, гүйцэтгэлийн түвшнийг хэмжинэ. Хоёр долоо хоногийн дотор олон улсын индексүүдийг байршуулна. Жишээ нь хүний хөгжил, өрсөлдөх чадварын индексээр хэдэн байр урагшлах ёстойг тусгана. Олон улстай индексийн тоогоор харьцдаг болохын төлөө ажиллана.
Их өгөгдлийг нэгтгэснээр хиймэл оюун ухааныг ашиглах боломж нээгдэх юм. Өгөгдөл дээр суурилж чадвал замын хөдөлгөөний түгжрэлийг шийдэх, урдуур нь хүн орвол машин зогсох уу гэдгийг хэмждэг цаг үед амьдарч буй учир хөгжлийн шинэ трэндээс хоцрох ёсгүй" гэж танилцуулав.
2024-08-21
Улс орны удирдлага нь супер глобаль стратегийн (дээдийн дээд) удирдлага болно. Хэт өдөр тутмын мэдээлэлтэй зууралдах нь төрийн дээд удирдлагын мөн чанар, зарчмуудыг алдагдуулана. Өөрөөр хэлбэл хөгжил саарч. Том асуудлуудын оронд өдөр тутмын жижиг асуудлуудын бөөгнөрөлд илүү цаг хугацаа, хөрөнгө хүч үр дүнгүй зарцуулахад хүргэнэ шүү багатай