Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр:
Энэ жил бороо элбэг байгаагаас үүдэж Туул голын чиглүүлэгч далан сэтэрсэн. Үүнээс шалтгаалаад Яармагийн гүүрний урд хэсэг рүү ус орсон. Гүүрийн холболтын ажил үер ус ихтэй байгаа учир хойшилж байна. Өдөр бүр ажлын явцыг шалгаж байна. Өнгөрсөн долоо хоногт буталсан шороон сууриа авч дууссан. Ингэснээр далан бэхжилтийн ажил дууслаа.
Ямартай ч ирэх есдүгээр сард Яармагийн гүүрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа.
Нэгдүгээр хорооллын Ард Аюушийн замын ажил хийгдэж байна. Энэ жил ойрын жилүүдэд хийгдээгүй шугам сүлжээ шинэчлэх ажил хийсэн. Нэгдүгээр хороолол, Саппорогоос хотын төв орох 11-ийн Г,Д шугамыг бүрэн шинэчлээд дууслаа. Дэлхийн банкны санхүүжилтээр, хотын төвийн 2 А,Б шугамыг бүрэн шинэчилж байна. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудын шугам сүлжээг өргөтгөх ажил эхэлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд, хэд хэдэн шугам татах ажлын тендер зарлагдсан. Хэдийгээр бороо ус ихтэй байгаа ч шугам сүлжээний ажил харьцангуй цаг хугацаандаа хийгдэж байна” гэв.
zochin
2024-08-21
shan poproh yumaa chadahgui shde oron nutgiin songuuliar niislelee aldchih geed ih sandarch bnaa huurhii
123
2024-08-21
Сайн байнаа... Дахиад шударгааар ажиллах хэрэгтэй байна...