Маргааш Улаанбаатар хотод өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Түүнчлэн нийслэлд наймдугаар сарын 22, 23-нд бороо, наймдугаар 25, 28-нд бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр хүрнэ.
Агаарын температур ихэнх хугацаанд шөнөдөө +10...+15 градус, өдөртөө 23, 28-нд бага зэрэг сэрүүсэж +16...+21 градус, бусад хугацаанд +22...+27 градус дулаан байна.