Цаг үеийн мэдээ

2024 оны 8-р сарын 22-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Урт хугацааны төлөвлөгөө болон худалдаа наймааны асуудал дээр чухал шийдвэр гаргахаас зайлсхий. Цаг нь ирэхэд та өмнөх ажлаа хэний ч нөлөөгүй амжилттай шийдвэрлэж чадна. Ямар ч төрлийн ажил эхлүүллээ гэсэн бэлтгэл ажил хамгийн чухал гэдгийг санаарай. Хэн нэгэнд өглөгтэй бол түүнийгээ шийдэж, өр ширний асуудалгүй байхыг хичээ.

Үхэр: Ямар нэгэн шинэ санаа орж ирсэн л бол түүнийг дараа нь хийе гэж хойш тавьсны хэрэггүй. Буруу бодолд хөтлөгдөн огт мэдэхгүй харанхуй наймаа хийж магадгүй. Ийм бодлогогүй алхам нь эрсдэлд оруулж мэдэх юм. Зарим хүмүүс юу хийхээ олж мэдэх нь хамгийн чухал зүйл болж хувирна.

Ихэр: Таны өөртөө итгэлтэй, ухаалаг байдал түншүүд тань үйл ажиллагааны дүгнэлт хийхэд эергээр нөлөөлнө. Чухал ажлын ард амжилттай гарсан хүмүүсийн хувьд нөхцөл байдлыг гартаа авч чадна. Олон хүний эрх ашгийн төлөө тэмцэгч байж, тэдний өмнөөс үг хэлэх шаардлага гарна. Та энэ өдрийн гол хүн байх болно.

Мэлхий: Од эрхэс таныг өөрийн үйл хөдлөл, зан ааш хянахыг сануулж байна. Аливаа харьцаандаа анхаарал болгоомжтой, хүлээцтэй хандах үе. Тэвчээртэй байж, өөрт ашигтай цаг үе иртэл хүлээсэн нь дээр байна. Таны дотоод мэдрэхүй, ертөнц ердийн нөхцөл байдлаа өөрчилж, шинэчлэхийг шаардах бололтой. Хайртай хүнтэйгээ хамт байх цаг завыг гаргаарай.

Арслан: Өдрийн таагүй хандлага ажлын идэвхийг бууруулж өдөржин салахгүй зууралдана. Болгоомжгүй байдал, анхаарал сул байснаас алдаа гаргаж болзошгүй. Гэхдээ их ажлын ард дэвшилтэт машин техникийн хүчээр амжилттай гарч чадна. Эрүүл мэндийн тал дээр асуудал үүсэж магадгүй. Мэдрэлийн ядаргаанаас болж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа муудаж болзошгүй.

Охин: Амьдралын таатай мөчүүд энэ үед бүрэлдэн бий болно. Хайр сэтгэл таатай, ажил хэрэг амжилт бүтээлтэй байх болно. Бизнес болон санхүүгийн салбарт амжилт гаргаж тушаал ахих, шинэ ажлын байртай болох боломжийг өөртөө гаргаж чадна. Удаан хугацааны туршид мөрөөдөж байсан зүйл биеллээ олж, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

Жинлүүр: Таны сэтгэл хөдлөл, зөв совин тань буруу заахгүй учир олон зүйлд өөрийгөө бэлдээрэй. Эргэн тойрны хэн нэгнээс санамсаргүй мэдээлэл сонсож, ажлын ачаалал тань дээд цэгтээ хүртэл өснө. Эрүүл мэнддээ харш үйлдэл хийх, сэжиг бүхий хүнтэй уулзаж танилцах, өөртөө таалагдахгүй ажил хийх зэргээс зайлсхий.

Хилэнц: Аливаа зүйлд мэдрэмтгий хүмүүс бусадтай харилцахдаа ааш авираа хяналттай байлгаарай. Бусдаас ялгарах гэж харьцах нь олны дунд өөрийгөө эвгүй байдалд оруулна. Дуртай зүйлээ хийж, хоббигоо хөгжүүлэх зэргээр сэтгэл санаагаа сэргээ. Найз нөхдийн зөвлөгөө танд нөлөөлөх гол хүчин зүйл байх болно.

Нум: Эргэн тойрны хүмүүстэй үл ойлголцох, санал зөрөлдөх зэрэг төвөгтэй асуудал гарна. Энэ байдлыг та өөрийн тайван байдал, муу санадаггүй зангийнхаа ачаар амархан зохицуулж чадна. Өөрөөс дээш албан тушаалтантай сөргөлдөх явдал гарч болзошгүй тул тэвчээртэй байж, бүхнийг сонс. Оюуны эрэл хайгуул, шинэчлэл хийх нь таныг бусад таагүй байдлаас тусгаарлаж өгнө.

Матар: Амлалтдаа хүрэхийн тулд харилцан тохироо, аман хэлэлцээрээ өөрчилж болохгүй. Хүмүүст хэт их итгэх хэрэггүй бөгөөд өөрийн үйл хөдлөлөө алхам бүртээ цэгнэж байхыг зөвлөж байна. Амьдралд тань зарим нэг томоохон өөрчлөлт гарч мэднэ. Ямар нэгэн нээлт, шинэ санаачилга гаргаж олонд өөрийгөө таниулж магадгүй.

Хумх: Өрсөлдөөнтэй салбарт ажилладаг хүмүүст таагүй зүйл, хүндрэл гарч болзошгүй. Ямар нэг тодорхойгүй ажил танд сайн зүйл авчрахгүй. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Өөрийн давтагдашгүй байдал, хурц ухаан, өгөөмөр сэтгэл нь олны анхаарлын төвд байлгана. Бусдын зөвлөгөөг сайн сонсоорой.

Загас: Өрсөлдөөнтэй салбарт ажилладаг хүмүүст таагүй зүйл, хүндрэл гарч болзошгүй. Ямар нэг тодорхойгүй ажил танд сайн зүйл авчрахгүй. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Өөрийн давтагдашгүй байдал, хурц ухаан, өгөөмөр сэтгэл нь олны анхаарлын төвд байлгана. Бусдын зөвлөгөөг сайн сонсоорой.

Таны сурталчилгаа