Цаг үеийн мэдээ

8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хараа, зүүн хажуугийн Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Буянт, Ховд, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.  

Туул /Алтанбулаг/, Хэрлэн / Мөнгөнморьт/, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хурх, Хэрлэн /Өндөрхаан-Чойбалсан/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-75 см даван хүчтэй үерлэж байна.

21, 22-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялаж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. 

Таны сурталчилгаа