Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Туул” голын усанд 1 эмэгтэй хүн живсэн тухай дуудлага мэдээлэл ОБГ-т наймдугаар сарын 21-ний өдрийн 09:50 ирсэн байна. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж иргэн Б /73 настай, эмэгтэй/-ийн цогцсыг 10:10 цагт уснаас гарган тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.