Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү дроныг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор ШУТИС, Токиогийн их сургууль болон “Ньюком” группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Манай улс дроны тусламжтайгаар 2023 оны 11 дүгээр сард Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн гаднаас Амгалан дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд 4.95 км зайд 2.2кг буюу найман нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг 12.5 минутын дотор амжилттай тээвэрлэсэн юм.
Иймд цаашид дроныг ашиглан аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн гарт цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх талаар талууд санал солилцлоо.
Ц.Баатархүү сайд талуудын саналыг хүлээн авч, ажлын хэсэг гарган, нарийвчилсан судалгаа хийх, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.