Эрүүл Мэндийн Яамнаас/ЭМЯ/ улаанбурхан өвчний дэгдэлттэй талаар өнөөдөр мэдээллээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн найман тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар ихсэж байна. Улаанбурхан өвчний өмнөх дөрвөн тохиолдолтой нийлээд нийт 12 тохиолдол бүртгэгдлээ.
ЭМЯ-наас улаанбурхан өвчнийг ялган оношлох сургалтуудыг аймаг, дүүрэг, сумын анхан шатны эмнэлгийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Анхан шатны эмнэлэгт вакцинжуулалт хийж байна.
Баян-Өлгий аймаг руу хоёр дахь ээлжийн зөвлөн туслах багийг явуулж, ажиллуулж байна. Тус аймагт голомтлон гарч байгаа тохиолдлуудыг илрүүлэх, тохиолдлуудыг вакцинд хамруулах ажил 86%-тай байна. Улаанбурхан өвчний товлолын вакцинаа хийлгээгүй 1,500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай хүүхдийн судалгааг гаргаж, 3,300 хүнийг энэ долоо хоногт вакцинжуулж дуусгана.
Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, ахмад настан, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй иргэд, 0-9 сартай хүүхдүүдийг хамгийн эхэнд вакцинд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа тул вакцин хийлгэхийг иргэдэд уриалж байна. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн тусах, урьдчилан сэргийлэх боломжтой гэв.
2024-08-22
БӨ аймагт лалын б нь уб болоо юу?