Цаг үеийн мэдээ

Оюутны сагсан бөмбөгийн “Дэлхийн цом”-ын 36 дахь тэмцээн Хятадын Жиси хотын сагсан бөмбөгийн төв ордонд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Этүгэн Ирвэсүүд” клубийн оюутны эрэгтэй нэгдүгээр шигшээ баг оролцлоо. Тус баг таван өдрийн турш хүчтэй багуудтай ширүүн өрсөлдөөн хийсний эцэст дэлхийн цомын аварга болов. Оюутны дэлхийн цомын аваргын тэргүүн байр алтан медалийг “Омни Этүгэн Ирвэсүүд” мөнгөн медалийг Бээжин хотын Биеийн тамирын их сургууль, хүрэл медалийг Бээжин хотын “ХУА ДОНГ” их сургууль тус тус орсон байна.

“Этүгэн ирвэсүүд”  баг нь “Дэлхийн цом”-ын 35 дахь удаагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн БНХАУ-ын Бээжин  хотын Биеийн тамирын их сургуулийг 69:43-ын харьцаатайгаар буулган авчээ. Тэмцээний шилдгээр Э. Тулга , Б. Энх-Амар, З. Нямцогт нар тус тус 15-аас дээш оноо авсан байна. Мөн Б. Баттөр , Э. Баярбат нар самбарынтоглолтыг сайн хийжээ.

Таны сурталчилгаа