Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч “Жи мобайл” компанийн ТУЗ-н дарга, “Jet Sharing Mongolia” компанийн үүсгэн байгуулагч захирал Г.Дашням “2024 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцох өсвөр үеийн шигшээ багийн тамирчдыг тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөж иж бүрэн хувцас бэлэглэлээ. Манай өсвөр үеийн шигшээ баг Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй Перу Улсыг маргааш зорих юм.