Өмнөд Солонгос руу аяллын журмаар виз мэдүүлэхэд материалыг нь 60-аас дээш хоног шалгадаг байсан. Тэгвэл өнөөдрөөс /2024.08.22/ тус хугацааг 40 хоног болгож, богиносгохоор болжээ. Тодруулбал, БНСУ-ын ЭСЯ-ны визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудаас “2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдлөө” хэмээн мэдэгдсэн байна.
Визний материал шалгах хугацаа ангилал тус бүрээр ялгаатай байдаг. Тодруулбал,
Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног
Байгууллагын урилга: 30 хоног
Сургалтын виз: 20 хоног
*Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.
Богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз: 60 хоног (Өнөөдрөөс 40 хоног болж байна)
Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 80 хоногоос дээш байдаг.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 4400 гаруй иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй бол тус улсын 1800 орчим иргэн Монголд албан ёсоор оршин сууж байна.
2024-08-22
Визыг нь чөлөөтэй олгуулах талаас яриачээ,90 хоногтоо ирж очоод хууль зөрчихгүй , Монголд амьдрах орон зай алга, баяжсан дээд тэнгэрийн 30 гэр бүл амьдрах байх