Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулж тохижуулах боломж бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгана.
Одоогоор 76 байршилд 1224 гарааш буулгаж газар чөлөөлөөд байна. Гарааш буулгасан талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барьж, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.
Тухайлбал, БЗД-ийн 35 дугаар хороонд 2190 өрхийн 6473 хүн амьдардаг. Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбай байдаггүй. Иймээс бүрэн камержуулалтын системтэй, бие бялдар хөгжүүлэх хэрэгсэл бүхий олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг хийжээ.