Цаг үеийн мэдээ

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу 2024 оны есдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулах үйл ажиллагааны чиглэлийг Боловсролын яамнаас танилцууллаа. Яамнаас өгсөн чиглэлийн дагуу боловсролын байгууллагууд есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлтийг ингэж зохион байгуулна.

2.1.Сургуулийн өмнөх боловсролын байгууллага

-Багш, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг хамруулан "Нээлттэй өдөрлөг" эсхүл "Өглөөлөг" арга хэмжээг зохион байгуулах;

-Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийг мэдээллээр хангах, гэрээ байгуулах, зөвлөгөө, зөвлөмж өгөх, цэцэрлэгийн хүүхдүүдийг анги танхим, орчин нөхцөлтэй нь танилцуулах гэх мэт 

2024 оны есдүгээр сарын 2-ны даваа гарагаас хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. 

2.2. Ерөнхий боловсролын сургууль болон Насан туршийн суралцахуйн төв

Сургалтын байгууллага нь есдүгээр сарын 1-ний өдрийн үйл ажиллагааг суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад хүндрэлгүй, нээлттэй, уян хатан байдлаар зохион байгуулахад анхаарна.

-Орон нутаг болон сургалтын байгууллагын онцлогтой уялдуулан нэгдүгээр ангийн шинэ элсэгч, зургаадугаар ангид дэвшин суралцагч, шилжин ирсэн суралцагчдад сургуультайгаа танилцах, дасан зохицох болон төгсөх ангийн суралцагчдад зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж болно.

-Дээрхээс бусад ангийн суралцагчдад хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаанд оролцох боломж нь нээлттэй байх бөгөөд сургуулийн удирдлага, багш нараас цахим мэндчилгээ дэвшүүлэх, захидал илгээх зэрэг мэдээлэл харилцаа холбооны технологид суурилсан арга хэлбэрийг ашиглах боломжтой.

-2024 оны есдүгээр сарын 2-ны даваа гарагаас хичээл, сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. 

2.3. Мэргэжлийн, технологийн болон дээд боловсролын сургалтын байгууллага 

-Орон нутгийн онцлог, нөхцөл байдалтай уялдуулан (жишээ нь нийслэлд түгжрэл гэх мэт/ есдүгээр сарын 2-ны даваа гарагт нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлнэ.

Таны сурталчилгаа