СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж буй. Ингэхдээ тус авто замд шинээр ус зайлуулах шугам хоолой угсарч, хуучин хашлагыг чулуун хашлагаар сольж байгаа. Олон нийтийн сүлжээнд эвдрэл, гэмтэлгүй авто замын хашлагыг сольж, хуучин хашлагыг хаясан талаар иргэд шүүмжилсэн. Тэгвэл хуучин хашлагыг иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг болохыг нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Авто замын бетон хашлагыг 12-16 жилийн хугацаанд ашигладаг. Бидний шинэчилж байгаа дээрх замын авто хашлага 14 жил болсон. Бид бетон хашлагыг, байгалийн чулуун хашлагаар сольж байгаа. Байгалийн чулуун хашлага нь эдэлгээ удаан, чанар сайн учраас бид энэ жил хэд хэдэн байршилд байгалийн чулуун хашлагыг байршуулж байна. Хуучин бетон хашлагыг бид хуулаад хаядаггүй, иргэн, аж ахуйн нэгжид өгч ашиглуулдаг” гэв.
2024-08-23
Америкад хашлаггүй, хашлагын оронд хумбагар ус зайлуулах шугам бдг юм бна лээ. Тэр нь ил харагаад элдэвийн хог орож бөглөрчихлөө гсн асуудалгүй бхгүй бүүр ч амар, хашлагны оронд усны шугам 2 юмыг 1 болгоод шийдчихсэн амар юм бна лээ.