Трансжендер хэмээн олны хэл аманд өртсөн Алжирын боксчин, “Парис 2024” олимпын алтан медальт Имане Хелиф Миланы загварын долоо хоногт зочноор оролцов.
Тэрээр уг арга хэмжээний үеэр алдарт загвар өмсөгч Кендалл Женнер хамт зургаа даруулжээ. Алжирын боксчин, олимпийн алтан медальт Имане Хелиф 2024 оны намар-өвлийн коллекцоос хар савхин өмд, шар өнгийн жакет өмсөн тун ч загварлаг дүр төрх бүрдүүлэн Миланд иржээ. Яг одоо Миланд загварын долоо хоног болж байгаа. Боттега Венетагийн шоуны эхний эгнээнд дээд зэрэглэлийн одод суудаг. Шаргал үст Кендалл Женнер Имане Хелиф болон Жейкоб Элорди, Яра Шахиди, Жулианна Мур, Мишель Ёо нарын алдартнууд уригдсан байна.