2023 оны 10-р сард хийсэн поп одын The Eras Tour нь түүнийг ийнхүү тэрбумтны статус руу шилжихэд түлхэц болсон аж. Форбес сэтгүүлийн мэдэгдсэнээр, 34 настай дуучин маань 1.6 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ.
Өмнө нь дуучин Риана 1.7 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр энэхүү байранд байсан ч, түүний хөрөнгийн хэмжээ 1.4 тэрбум доллар болон буурсан байна.
Тейлор Свифтийн ихэнх орлого The Eras Tour болон сүүлийн гаргасан цомгоос нь орж ирсэн. Bloomberg-ийн мэдээлснээр, Свифт нь зөвхөн дуу хөгжим, тоглолтоосоо ийм өндөр санхүүг олсон цөөн уран бүтээлчдийн нэг аж.
Эх сурвалж: foxbusiness.com