Алдарт дуучин Уитни Хьюстоны ээж Сисси Хьюстон 91 насандаа өөд боллоо. Сисси Хьюстон нь Арета Франклин, Элвис Пресли болон бусад одуудтой хамтран дуулж, Грэммийн шагналыг хоёр удаа хүртэж байсан.
Тэрээр Даваа гаригийн өглөө буюу 2024 оны 10-р сарын 07-ны өдөр гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн нас барсан байна. Сисси Альцгеймерийн өвчинтэй байсан бөгөөд асрах газрын халамжид байсан хэмээн түүний бэр Пэт Хьюстон хэвлэлийнхэнд хэлсэн.
Пэт Хьюстон мөн “Бидний сэтгэл уй гашуугаар дүүрч байна. Ээж маань хүчтэй, бидний амьдралд багана болсон эмэгтэй байсан. Түүний хөгжмийн салбар дахь 70 гаруй жилийн карьер нь бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно” гэжээ.
Эх сурвалж: Associated Press