"Joker 2" кино үзэгчдээс болон шүүмжлэгчдээс тийм ч сайнгүй үнэлгээ аваад байна. Box office-ийн 1-т жагсаад байгаа “Joker: Folie а Deux” кино тийм ч жаргалтай төгсгөлийг үзэхгүй нь бололтой. Гурван долоо хоногийн өмнө анхны нээлтээрээ уг кино 70 сая долларыг олсон нь 2019 оны 10-р сард нээлтээ хийж байсан өмнөх ангиасаа буурсан үзүүлэлт юм.
Жэйк Койл The Associated Press сэтгүүлд бичсэн тоймдоо “Энэ нь шоронгийн жүжиг, шүүхийн триллер, мюзиклийг хослуулсан боловч анхны кинотой харьцуулахад үлбэгэр болсон” гэжээ. Уг цуврал аль хэдийн ярианы сэдэв болоод байгаа бөгөөд зарим нь "Joker 2"-ыг зориуд өмнөх ангийн үзэгчдийг холдуулах зорилготой байсан гэж үзэж байна.
"Joker: Folie а Deux" нь анхны бүтээгдсэн киноноос дор хаяж хоёр дахин өндөр өртгөөр бүтсэн ч яг ямар үнэтэй байсан талаар мэдээлсэн тоонууд өөр, өөр байна. Филипс үүнийг 200 сая доллароос бага байсан гэсэн бол бусад нь 190 сая долларт хүрсэн гэв. Варнер Брос компани тус киногоо Хойд Америкийн 4,102 газарт цацсан байна.
Олон улсын түвшинд 25,788 кино театруудад гарч 81.1 сая долларын ашиг орлоготой олсон бөгөөд нийтдээ 121.1 сая долларын ашиг орлогыг одоогоор олоод байна.
Дараагийн хоёр долоо хоногт “Joker 2” Япон болон Хятадад нээлтээ хийнэ.
Эх сурвалж: Associated Press