Цаг үеийн мэдээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын нийслэл Ханой хотноо болж байна.  

Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монголын хэсгийн дарга Ж.Энхбаяр, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоан нар ахалж байгаа юм. 

Хуралдааны үеэр Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ. Тэр дундаа Монгол Улсаас Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолж, Вьетнам Улсаас Монгол Улсад сайн чанарын цагаан будаа импортлохоор тохирлоо.

Таны сурталчилгаа