Цаг үеийн мэдээ

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдрийн таатай хандлагыг бүрэн дүүрэн ашиглахыг хичээгээрэй. Ийм боломж тэр бүр ирээд байдаггүйг санаарай. Хувийн амьдралдаа үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж санаачилгыг бүү алд. Төлөвлөж бодож байсан үр дүндээ хүрэх юм бол илүү ихийг хүсэх хэрэггүй. Санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тань найз нөхөд тань туслах болно.       

Үхэр: Хамтрагч нарын харилцаа таатай байх ба олон боломж олж ирэх гэрээ хэлэлцээр хийнэ. Хамтын ажиллагааны зөв эхлэлийг тавина. Азтай тохиолдлын талаар дэмий мөрөөдөх хэрэггүй. Ямар нэгэн бодит арга хэмжээ авч, хэрэгжүүлэх судалгаа хийх хэрэгтэй. Ажлын идэвхээ алдахгүй барьж байх нь сонирхол татахуйц зүйлийг олж авах боломж олгоно.       

Хамтатгах: Дотоод сэтгэл санаагаа захирах, өөрийн үйлдлээ бүрэн хянах хэрэгтэй. Хариуцлагатай байдал тань таныг эвгүй байдлаас аварна. Бусдад амлалт өгөхгүй, бичиг баримттай холбоотой үйл ажиллагааг хэт хурдтай явахгүй байхыг зөвлөж байна. Хувийн амьдралд хүндрэл гарч мэднэ. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүснэ.               

Мэлхий: Ажлын төлөө улайран зүтгэхдээ бусад зүйлийг цалгардуулж болохгүй. Жижиг сажиг зүйлийг тоолгүй үлдээлгүй харин ч бүр ач холбогдол өгч өөрийн бүхий л анхаарлыг хандуулах хэрэгтэй. Мөн хөндлөнгийн санал шүүмжлэлийг дургүйцэлгүй хүлээж авах нь танд ихээхэн туршлага болно. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна.

Арслан: Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдаа арилжаанд анхааралтай хандаарай. Хэрэгцээтэй эд бараа худалдан авахад таатай үе. Хариуцлагатай ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд зав чөлөө гарахгүй байх. Ажлын алжаалаа тайлах боломж олдохгүй. Биеийн хүчний ажил ч зарим хүмүүсийн хувьд таатай бус байх ба эрүүл мэндээ анхаар.

Охин: Танд өдөөн хатгалга, хэрүүл маргаан тохиолдож магадгүй. Энэ бүгдээс аль болох хол байсан нь дээр. Зөвхөн гадаад нөхцөл байдлыг харах нь тодорхой бус зүйлээс ч айж түгшиж, уурлаж бухимдах байдалд оруулж магадгүй. Эрх чөлөөнд тэмүүлэх хүслээ хэт барилгүйгээр чөлөөтэй сэтгэх нь танд тааламжтай орчныг бүрдүүлж өгнө.

Жинлүүр: Таны ажил хэрэгч занг эргэн тойрны хүмүүс болон хамтран ажилладаг түншүүд тань үнэлэх болно. Эхлүүлсэн ажлаасаа сайн туршлага олж авна. Ажлын үр дүнгийнхээ талаар сайхан мэдээ сонсох бололтой. Ойр дотнынхонтойгоо харьцах харилцаа таатай байх тул сэтгэл ханамжтай байдал ноёрхоно. Бусад хүмүүсийн амжилтын талаар сонсох үедээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлээрэй.

Хилэнц: Тийм ч таатай өдөр биш бололтой. Сэтгэл зовоосон ямар нэгэн асуудал үүсэхээс гадна танаас шалтгаалахгүй хөл үймээн, үл ойлголцол бий болно. Од эрхсийн таагүй байрлал нь таны ажил амьдралд сөрөг нөлөө үзүүлж магадгүй тул ямар нэгэн эрсдэлтэй хөрөнгө оруулалт болон томоохон худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж байна.   

Нум: Толгой эргүүлсэн асуудал, гэнэтийн бэрхшээл тохиолдож магадгүй. Ялихгүй маргаан нь томоохон зөрчилдөөн үүсгэж болзошгүй. Ойр дотнын хүмүүстэй харилцахдаа өөрийн сэтгэл санааны илрэлийг хяналгүй, дураараа аашлах хэрэггүй. Эргэн тойрны уур амьсгал бүхэлдээ таны яаж аашлахаас шалтгаална.

Матар: Сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байна. Бодит нөхцөл байдлыг олж харах мэдрэмж дутмаг байх тул өнгөц дүгнэлт хийж магадгүй. Амьдралын сайхан дурсамжаа баяжуулахыг хүсвэл өөрийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, илүү хичээл зүтгэл гаргах нь юу юунаас илүү чухал байх болно. Аливаа зүйлээс буруу талыг олж харахаа хойш тавьж, сайн сайхныг эрэлхийл.

Хумх: Ажил хэрэг маш их анхаарал, төвлөрлийг шаардаж байна. Бусад хүмүүс таны чадал чансааг үнэлж дүгнэж, үгийг тань сонсох болно. Өнөөдөр таны гаргасан санал бусдын анхааралд өртөнө. Чухал шаардлагатай ажилдаа хэн нэгний оролцоог хэт авах хэрэггүй. Илүү төвлөрч ажиллахыг чухалчлаарай.   

Загас: Маш хариуцлагатай байх үе. Өнгө мөнгөнд хууртахгүй байх хэрэгтэй. Аливаа зүйлийг гүнд нь ортол ойлгож судлахыг хичээ. Цаашдаа хийх ажлаа сайн төлөвлөх нь таны цаг болон мөнгийг хэмнэж амжилтад хүргэх гол түлхэц болох болно. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд хөнгөн хуумгай хандах болохгүй. Өөрийн бодит бололцоог зөвөөр үнэлж дүгнэх цаг иржээ.

Таны сурталчилгаа