Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалай Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн мэдүүллээ.

Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталсан байна. Үүнд:

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх,

Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах,

Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийснээр авто замын түгжрэлийг бууруулах,

Өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгажээ.

Таны сурталчилгаа