Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа” зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг бүс, орон нутгийн хөгжил, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалтай уялдуулан хүний эрхэд суурилсан хандлага, жендерийн тэгш эрхийг хангасан буюу цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах механизмыг бүрдүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг хийж байна.