Цаг үеийн мэдээ

10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна. 2024 оны арванхоёрдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр цас орно. Хур тунадас: 13-нд Увс нуурын хотгороор, 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд Халх голын сав газраар цас орно. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 15,16-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30....-35 градус, өдөртөө -18....-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна.

Таны сурталчилгаа