“Mongolia Growth Forum” худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлэлцүүлэг өчигдөр зохион байгуулагдаж Шадар сайд Т.Доржханд нээж үг хэллээ. Энэхүү арга хэмжээгээр Өрсөлдөөний тухай хуулийн шинэ үзэл баримтлал, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, болон гадаад худалдааны бодлогод хийх реформын шинжтэй санал, санаачилгыг танилцууллаа.
Монгол Улсын өрсөлдөөний бодлогын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өрсөлдөөний хуулийн шинэчлэлийн талаар Шадар Сайдын зөвлөх доктор Ш.Энхтуяа илтгэл мэдээлэл хийж хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн панелистаар Шадар сайдын зөвлөх доктор Ш.Энхтуяа, Д.Энхбаяр, Монополын эсрэг газрын дарга Б.Билгүүн, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, МУИС-ийн дэд профессор М.Уянга нар оролцлоо.
Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, Элчин сайдын яамд, судлаач, эдийн засагчдын төлөөлөл болох 200 орчим зочин, төлөөлөгч оролцон сонирхсон асуултдаа хариулт авч, харилцан санал солилцлоо.