“Задгай хашаанд хүн дайруулж нас барлаа” гэх дуудлага мэдээлэл Хэнтий аймгийн цагдаагийн газарт арванхоёрдугаар сарын 23-ны өдөр бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулахад иргэн Х согтуурсан үедээ Тоёота маркийн автомашин жолоодон ухрах үйлдэл хийхдээ 52 настай иргэнийг мөргөж амь насыг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.