Өмнөговь аймаг, Гурвантэс сум Бага-Овоо багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газраас тус сумын харьяат иргэн Д нь сумын төвөөс хөдөө гэр лүүгээ мотоциклоор яваад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 27-ны өдрийн 05:00 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Д /23 настай, эрэгтэй-г эрэн хайх ажиллагааг 05:48 цагаас эхлэн зохион байгуулж 06:05 цагт тус багийн “Цагаан дэлийн хуудас” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.