Цаг үеийн мэдээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж олон нийтэд зориулан айлдвар айлдана.

Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж 3 сарын 8-ны өдөр олон нийтэд зориулан айлдвар өргөх гэж байна.

Энэхүү айлдвар нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт Бурхан багшийн намтар цадиг, гэгээрлийн замналыг айлдан, сүсэгтэн олонд бурхан багшийн  сургаалийг хүргэх болно. Харин дараагийн хэсэгт насны авшиг хайрлах бөгөөд насны авшиг хүртсэнээр буян хурааж, амьдралын өлзий хутгийг дэлгэрүүлэн, нас уртсаж, жаргалан нэмнэ хэмээн үздэг билээ.

Таны сурталчилгаа