Олон Улсын Олимпын хороо World Boxing холбоог туршилтын хугацаанд хүлээн зөвшөөрлөө.
World Boxing холбоо:
- 78 гишүүн улстай бөгөөд 4 тивд холбоо байгуулагдсан
- Нийт боксчдын 62%, Парис 2024 Олимпын медальтнуудын 58% нь World Boxing-д гишүүнчлэл авсан
- 2024 Парис Олимпод ёс зүйн хороонд бие даан ажилласан
- AIMS байгууллагын гишүүн орон болж чаджээ.
Монголын боксын холбооны хувьд World Boxing холбоонд Ази тивээс хамгийн түрүүнд нэгдсэн. Мөн 2024 онд Ази тивд анх удаагаа World boxing холбооны Дэлхийн цомын тэмцээнийг Монгол улсдаа зохион байгуулсан юм.