Цаг үеийн мэдээ

Гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын 100 хувийн хөнгөлөлтөд 21-06 цагийн хоорондох хэрэглээг хамруулж байсныг 21-09 цаг хүртэл болгож хугацааг уртасгалаа. 

100 хувь хөнгөлөх цахилгааны шөнийн хэрэглээний хязгаарыг 220В-ын сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 700кВ.ц байсныг 1500 кВ.ц, 380В-ын сүлжээнд холбогдсон хэрэглэгчид 1500 кВ.ц байсныг 3000кВ.ц болгож тус тус нэмэгдүүллээ хэмээн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээллээ. 

Хөнгөлөлтөд нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд хамрагдана. 

Таны сурталчилгаа