Цаг үеийн мэдээ

Сагсчин Б.Билгүүн төрийн дээд одон медалиар шагнуулж, Монгол Улсын гавьяат тамирчин боллоо. Түүний сэтгэгдлийг хүргэе.

-Энэ нэр хүндтэй шагналыг авсан даа баяртай байна. Цаашид яаж дааж явах вэ гэдэг дарамтаас санаа зовж байна. Үргэлж миний ард дэмжиж ирсэн гэр бүлийнхэндээ баярлалаа. Багш, дасгалжуулагчид ,үе үеийн шигшээ багийн тамирчид, багийнхандаа баярлалаа. Миний хувьд сагсанбөмбөгөөр хичээллээд 20 гаруй жил болжээ. Сагсанбөмбөгийн лигт 2006 онд орсноос хойш 19 дэх жилдээ тоглож байна. Монголын сагсанбөмбөг үүсэж хөгжөөд 60 гаруй жил болжээ. Энэ хугацаанд Монголын сагсанбөмбөгөөс 5 гавьяат дасгалжуулагч, хоёр тоглогч бий. Шаравжамц, Түвшинбаяр гээд ах нар минь. Миний хувьд гурав дахь гавьяат тамирчин нь болж байгаадаа маш их баяртай байна.

Миний амьдралын бүхий л аз жаргалтай мөч сагсанбөмбөгтэй холбоотой байдаг. Тэр дундаа олон улсын тэмцээнд оролцохоос эхлээд дурсамжтай зүйлс олон бий. Тэр бүгдийг насан туршдаа мартахгүй. Миний хамгийн үнэтэй зүйлсийн маань нэг.

Ийм үнэ хүндтэй медаль авна гэж огт бодож байгаагүй. Найз нөхдөөрөө их ярьдаг байсан. Яг энэ шагналыг аваад зогсож байхад надтай хамт энэ шаглалыг авах ёстой Т.Санчир найз маань их бодогдож байлаа. Мөн надтай хамт 13 жил мөр зэрэгцэн тоглосон Сэргэлэн найз даа маш их баярлалаа. Хамаатан садан, ойрын хүрээллээсээ би анхны гавьяат цолыг хүртэж байна.

Таны сурталчилгаа