Боловсролын сайд П.Наранбаяр “2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц” болон сурагчдын амралтыг өөрчилж байгаа талаар мэдээлэл өглөө.
2025 оны есдүгээр сарын 1-нээс эхлэх хичээлийн жилийн бүтцийг зарлаж байна. Happy january буюу Аз жаргалтай нэгдүгээр сар гэсэн иж бүрэн бодлогыг Монгол Улсын Засгийн газраас зарлана. Үүнтэй холбоотойгоор сургуулийн хүүхдийн хичээлийн жилийн амралтууд бий. Үүнийг зохицуулах шаардлага гарсан. Иймээс Боловсролын яамны зүгээс 2025-2026 оны хичээлийн шинэ бүтэц гаргаснаа та бүхэнд зарлаж байна.
Нэгдүгээрт, нийслэлийн, хоёрдугаарт, хөдөө орон нутгийн гэсэн онцлогтой. Нийслэл маш их төвлөрсөн, хүн амын нягтаршил ихтэй. Томууг ийн дэгдэлт, агаарын бохирдол ихтэй, түгжрэлтэй байдаг. Тиймээс нийслэлийн амрах хугацаа хөдөөгийн амрах хугацаа 7 хоногоор зөрж байдаг. Гэхдээ дуусах хугацаа адил байдаг.
Энэ жил гурван улирлын бүтэцтэй явсан. Анзаарч харсан бол бага сургууль нь 5 долоо хоног амарсан. Энэ нь ханиадны дэгдэлтийг тооцсон хэрэг. Мөн хүйтэн байдаг онцлогийг харгалзсан. 2025-2026 оны хичээлийн жилийн бүтэц мөн гурван улирлаараа явна. Гэхдээ амралтыг нэг долоо хоног сунгаж байгаа. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс бага сургууль амарна. Нэгдүгээр сарын 26-ны даваа гарагт хичээл эхэлнэ. Үүнтэй уялдуулаад эцэг эхийн ажлын цагийг зохицуулах, дотооддоо амрах ажлыг бусад яамд зарлаад, зарлаад явах юм. Дунд сургууль 7 хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 22-ны даваа гарагаас эхэлж 5 долоо хоног амарна. Ахлах сургууль дунд сургуультайгаа хамт амарч эхэлнэ. Гэхдээ эхний 7 хоног нь цахимаар хичээллэнэ. Ид хүйтний үед нэг долоо хоногийн өмнө амраасан учраас зургадугаар сард нэг долоо хоног сунаж хичээллэнэ. Энэ нь зургадугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд тохионо. Зургадугаар сарын 15-наас амралт эхэлнэ. зургадугаар сарын 8-наас 12-ныг шалгалтын өдрүүд болгон зохион байгуулах боломжтой болж байгаа. Хуульд 175-180 хоног хичээллэхийг үүрэг болгосон байдаг. Яг энэ хугацаандаа амралт хичээлийг зохицуулж байна гэсэн үг.
Хөдөө орон нутгийн тухайд арванхоёрдугаар сард эхлэх амралт нь арай татуу байна. Үүнд бага сургууль нь 5 долоо хоног, дунд ахлах сургууль нь дөрвөн долоо хоног амарна. Ахлах сургуулийн эхний долоо хоног цахимаар хичээллэнэ. Дөрвөн сарын эхээр буюу мал төллөлтийн үеэр нэг долоо хоног илүү амарна.
Цагаан сарын үеэр яах вэ гэхээр ирэх жил шинийн нэгэн, хоёрон, гурван байгаа. Засгийн газар саналаа УИХ-д өргөн бариад Бүх нийтээр амрах тухай хуульд заасан заалтаараа зохицуулаад явна.
Бид энэ саналаа Боловсролын ерөнхий газар болон аймгуудын боловсролын газарт хүргүүлээд явна.
TSO
2025-02-27
Сайн байна уу олон нийтэд, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарж санхүүгийн хувьд амжилттай болсон түүхээ хуваалцахыг хүсч байна. Би олон жил ядуу зүдүү амьдарч бөөрөө зарах найдвартай эмнэлэг олох гэж тэмцсэн. Аз болоход би ADITYA эмнэлэгтэй танилцаж, бөөрөө 780,000 доллараар (долоон зуун наян мянган ам.доллар) зарсан. Хэрэв та бөөрөө зарах гэж байгаа бол ADITYA эмнэлэгтэй [email protected] хаягаар холбогдож болно.