Уламжлал ёсны дагуу сор залах хурал хуучдын 29 буюу 2025 оны 2 дугаар сарын 27-ны энэ өдөр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд болж байна.
“Сор залах” хурал нь:
Нийт хамаг амьтны жилийн хямрал, барцад саадыг арилгах нууц тарнийн зан үйл бөгөөд:
• Амьтны хий, судал, дуслын зохицол алдагдаж буйгаас үүдэлтэй хямралыг номын хүчээр намжаах
• Нар, сар, од гараг, дөрвөн махбодын зохицлыг тэгшитгэх
• Ган зуд, тэмцэл хямралдааныг няцаах
• Зон олны сайн сайхныг тэтгэх учир жанцантай.
Энэ үйл нь эртний ном сударт тэмдэглэснээр хамгийн дээд засал ном юм.