Цаг үеийн мэдээ

Нийслэлийн иргэдийг амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор НЗДТГ-аас нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Боловсролын газарт 500 мянган амны хаалтыг хүлээлгэн өглөө.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 317 сургуульд 200 мянган амны хаалтыг өгсөн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 300 мянган амны хаалтыг өгөөд байна. Ингэснээр боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчид, суралцагчид, үйлчлүүлж буй иргэд үнэ төлбөргүй амны хаалт хэрэглэн, амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Ташрамд, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн 4.4 хувь нь, 103 буюу түргэн тусламжийн төвийн дуудлагын 9.9 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар ханджээ.

Таны сурталчилгаа