Цаг үеийн мэдээ

DJ Shaun нь Өмнөд Солонгосын алдартай DJ, хөгжмийн продюсер бөгөөд түүний хамгийн алдартай дуу нь 2018 онд гаргасан "Way Back Home" дуу юм. Энэ дуу гарсан даруйдаа Өмнөд Солонгосын шилдэг дууны жагсаалтад BTS, BLACKPINK зэрэг алдартай уран бүтээлчдийн дууг давж, огцом амжилтыг олсон юм. "Way Back Home" дууг Данийн DJ, продюсер Сэм Фелдт ремикс хэлбэрээр гаргасан нь дэлхий даяар түгэхэд ихээхэн хувь нэмрийг оруулсан юм. Түүний уран бүтээлийн эхлэл нь анхны соло бүтээл "Falling Into" сингл юм. 

Тэр багадаа шинээр гарсан дуу хөгжмийг сонсох дуртай байсан. Төрсөн өссөн орчин нь ч гэсэн хөгжимд дуртай хүмүүсээр хүрээлэгдсэн байжээ. Тухайлбал, бага насныхаа тухай дурссан ярилцлагадаа: “- Өвөө маань Бямба гараг бүрд хөгжмөө маш чангаар тоглуулж, би тэр хөгжмийг нь мэдэрч, сэрдэг байсан. Би хөгжимд тийм авьяаслаг биш байсан ч, хөгжимд зориулсан миний сэтгэл хэзээ ч бүдгэрээгүй ээ” гэжээ. Ийн хэлснээ ч баталж буй мэт тэрээр Өмнөд Солонгосын маш олон хамтлаг дуучдын дуунуудын хөгжмийн найруулга дээр хамтран ажилласаар байна. Тухайлбал, SHAUN BTS-ийн S "네시 (4 O’CLOCK)" дууны аранжмент дээр, мөн EXO, SHINee, Girls' Generation зэрэг алдартай хамтлагуудын альбомд хөгжмийн зохиолч, продюсероор хамтран ажиллаж байжээ. Түүний амьд тоглолтууд DJ хийх, дуулах, даралтат хөгжмийн үзүүлбэрүүд гээд маш үзүүштэй болдог. 

DJ Shaun болон DJ SODA нар 2025 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотын "Аса Арена"-д болох "Energy Party" шоунд оролцохоор төлөвлөж байна. Энэхүү шоу нь хоёр орны DJ нарын тоглолтоос гадна, Монголын шинэ үеийн R&B, Hip-Hop дуучид хамтлагуудын хамтарсан тоглолт болно. Шоуны тасалбар 3 төрлийнх байгаа бөгөөд Shoppy.mn-ээс худалдан авах боломжтой.

Таны сурталчилгаа