XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Б.Шинэбаярыг театрын урлагт оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, бүтээсэн дүрүүдийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдахаар болжээ.
Жүжигчин Б.Шинэбаяр нь “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийн "Модунь Шаньюй" хааны дүрийг чадварлагаар бүтээсэн бөгөөд тус бүтээл нь Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа 2025 оны дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд тоглоно. Дэлхийн театрын фестивалиудын томоохон наадам болох 12 дахь удаагийн "МИТЕМ" фестивалийг “Тэнгэрийн хүү” жүжиг нээнэ.