XVII жарны "Элдэв эрдэнэ" хэмээх Модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Тэмүүжин клубийн үүсгэн байгуулагч, дасгалжуулагч Д.Энхбаатарыг жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат дасгалжуулагч” цолоор шагналаа.