БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2025.02.28 / БААСАН ГАРАГ
ӨВЛИЙН АДАГ САРЫН ЕСӨН УЛААН ШАР ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 07:35-18:34
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Аргын тооллын хоёрдугаар сарын 28, Сугар гараг. Билгийн тооллын 30, Чөдөр одтой, шар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 07:35-18:34. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.