Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Од эрхсийн нөлөө аливаа харилцаанд таатай байгааг ашиглаж өөрийнхөө эргэн тойрон сайхан энергийг хуримтлуул. Таны гэр бүлийн харилцаа бэхжих төлөвтэй байна. Гэр орондоо тайван, таатай уур амьсгалыг үүсгэхийг хичээ. Хэрвээ хэн нэгэн айлчлан ирэх бол бүү цааргал. Зочин гийчин хүлээн авах нь танд сайхан амралт байх болно.

Үхэр: Мэргэжлийн ур чадвар сайтай хүмүүс хамт олондоо үнэлэгдэнэ. Амжилтад хүрэх шинэ боломжуудыг хай. Нэг байрандаа удах хэрэггүй. Олон нийтийн ажил хэрэгт идэвхтэй оролц. Мөн идэвхтэй хэлбэрээр амрах, зугаалахад сайн өдөр. Зайлшгүй нөхцөл үүсэхгүй л бол чөлөөт цагаа хувийн амьдралдаа зориулаарай.

Ихэр: Дотоод хүч чадал, оюуны тэнцвэрээр элдэв таагүй нөлөөний эсрэг тэмцэх өдөр. Санхүүгийн амжилт олно. Эхэлсэн ажил амжилттай дуусна. Хэн нэгэнтэй санаа бодлоо хуваалцаж, эргэлзээгээ тайлах хүсэл төрж магадгүй. Энэ нь тийм ч сайн үр дүн өгөхгүйг од эрхэс анхааруулж байна.

Мэлхий: Шаардлагатай хүмүүстэй ашигтай харилцаа тогтоох хэрэгтэй байна. Ашиг орлого ирээдүйд орж ирэхийг од эрхсийн нөлөө билэгдэж байна. Арилжаа наймаа эрхэлдэг хүмүүс ашигтай ажиллах боломж гарч байна. Ойр дотнын хүмүүсээ боломж олдвол баярлуулахыг хичээ. Гэр бүлийнхэндээ авсан бэлэг дурсгал сайхан уур амьсгал авчирна.

Арслан: Ажил хэргээ ул суурьтай, нухацтай хийж гүйцэтгэ. Хөрөнгө мөнгөний үйл ажиллагаанд бүтээлч төлөвлөгөө боловсруулах нь ирээдүйд хэрэгтэй. Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тэнцвэртэй байдлаа анхаар. Амьдралын идэвх өндөр түвшинд байх тул ямар ч ажлыг их чармайлт гаргалгүй хийх болно. Таны хүсэл эрмэлзэл боломж бага байсан ч хийж бүтээх зүйлд тэмүүлж байна.

Охин: Зарлагаа хянахын тулд хэмнэлттэй төсөв зохио. Өр зээлээ дарж чадахгүй байдалд хүрэхээс болгоомжил. Орлогоо ч сайн төлөвлө. Хайртай хүнийхээ санааг түлхүү оруул. Хайртай хүмүүс бие биедээ сайн дэм болох өдөр. Залуу хосуудын хайрын харилцаа гүнзгийрч, аз жаргалтай гэр бүл болон хувирч магадгүй. Ганц бие хүмүүс амьдралаа өөрчлөхийн тулд олны дунд орж, идэвхтэй амьдралын хэв маяг баримтал.

Жинлүүр: Цалин орлого хангалттай байх нь гэр бүлийн уур амьсгалыг сайхан болгоно. Албан ажлын болон санхүүгийн бичиг баримт бүрдүүлэхэд таатай үе. Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа учирна. Та сонголтдоо эргэлзэлгүй ирээдүйгээ өөдрөгөөр төсөөл.

Хилэнц: Гэр бүлийн харьцаа болон дотоод уур амьсгал ихэнхдээ танаас шалтгаална. Бага сага асуудлыг тоолгүй орхи. Гэр бүлдээ онцгой анхаарал тавь. Ойр дотнынхондоо хүндтэй байр суурийг олго. Үр хүүхдүүдтэйгээ уян зөөлөн харьц. Удахгүй тэд таны сайн найз болон хувирах болно.

Нум: Тайван орчинд өдрийг өнгөрөөхийг хүсэж магадгүй. Гэвч таны найз нөхдөд ажил хэргийн сонирхолтой санаа, төлөвлөгөө байж мэднэ. Зүгээр хэвтэхээс хамаагүй илүү зүйл бодож сэтгэх үе. Өөрийгөө шинэ зүйлээр цэнэглэхэд бэлэн бай. Алс газар аялах хүсэл мөрөөдлөө сайн төлөвлөхөд хэзээ ч эртдэхгүй шүү.

Матар: Өнөөдөр хийх ёстой өдөр тутмын ажил, гэр бүлийн үүрэг хариуцлагаас өөрийгөө түр хөндийрүүл. Эрүүл мэнд тийм ч сайнгүй байж магадгүй. Хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагаа эмзэг байна. Санал зөрөлдөөн бий болгохгүйн тулд гэрийнхэндээ учир шалтгааныг сайн тайлбарла. Та хэн нэгэнд ямар нэг буруу зүйл хийсэн мэт санагдана. Үүнээс болж гутарч гуниглавал та дэмий зүйлд эд эсээ үрж байгаа хэрэг болно. 

Хумх: Тэвчээр шалгасан өдөр. Танихгүй хүмүүсээс зайгаа барь. Буруу зөрүү, таагүй явдалд өвдөг сөхрөх хэрэггүй. Бусдад гай бололгүй бэрхшээлээс гарахыг хичээ. Ийм үед сайн сайхан цаг үеийг эргэн дурсах нь тустай байдаг. Санхүүгийн байдлаа тогтворжуулахын тулд нэмэлт орлого орж ирэхгүй бол зардлаа тана.

Загас: Тайван өдөр болно. Өнөөдөр хуучны андуудтайгаа уулзахад таатай. Аливаа харилцаагаа сайжруулах эсвэл шинэ найз нөхөдтэй болох магадлалтай. Өөртөө халамж тавь. Олсон мөнгөөрөө өөрийгөө шагнаж урамшуул. Ганц бие хүмүүс гадаад үзэмж гоо сайхандаа анхаарч, нэлээд мөнгө зарцуулна. Сонирхолтой арга хэмжээний урилга хүлээн авах бололтой.

Таны сурталчилгаа