Цаг үеийн мэдээ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна. 

2025 оны хоёрдугаар сарын 27-ны 20:00 цагаас 2025 оны хоёрдугаар сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -28...-33 градус, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Идэр, Ерөө голын хөндийгөөр -21...-26 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -8…-13 градус, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар +5...+10 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -11...-13 градус, өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -15...-17 градус, өдөртөө -2…-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.

Таны сурталчилгаа