Цаг үеийн мэдээ

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Улаан-Үд хотноо өчигдөр эхэллээ. Манай баг тамирчдаас өчигдөр эхний тулааныг ОУХМ Л.Алтанцэцэг хийж эхнийхээ ялалтыг авсан билээ. Тэгвэл дараагийн тулааныг Т.Болортуул хийн ялагдал хүлээсэн байна. Тэрбээр Австралийн тамирчинтай гурван үе сайн тоглосон боловч хажуугийн 5 шүүгч бүгд эсрэг тамирчинд нь өглөө. Өнөөдөр 54 кг-д Э.Мичидмаа - Ж.Боротой /Энэтхэг/, 69 кг-д Э.Эрдэнэтуяа - ОХУ С.Далгатоватай тус тус рингэнд гарна. 

 Энэхүү тэмцээнд манай улсаас Г.Пүрэв-Очир, М.Буянжаргал дасгалжуулагчтай 7 тамирчин оролцож байга билээ. ДАШТ-д шүүгчээр Олон улсын боксын холбооны (Aiba) III одтой шүүгч Г.Бадрах ажиллаж байна.

 Өнгөрсөн жил манай баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий хүрэл медалийг М.Нандинцэцэг хүртсэн билээ.

48 кг-д Б.Мөнгөнсаран - эхний тойрогт гоц мөргөн, Мароккогийн Р.Чеддартай 07-нд

51 кг-д Л.Алтанцэцэг - Италийн К.Фадда 3:2 

54 кг-д Э.Мичидмаа - Ж.Боротой Энэтхэг өнөөдөр

57 кг.-д Т Болортуул - Австрийн С.Николсон 0:5

60 кг-д М.Намуун - гоц мөргөөд 6-нд Туркын С.Калискантай

69 кг-д Э.Эрдэнэтуяа - ОХУ С.Далгатоватай өнөөдөр

75 кг-д Б.Мягмаржаргал - Энэтхэгийн Савеети 5-нд тус тус тулалдана.

Ялалтын төлөө хамтдаа