Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Улаан-Үд хотноо үргэлжилж буй эмэгтэйчүүдийн сонирхогчдын боксын 11 дэх удаагийн ДАШТ ажмлттай үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр хоёр дахь өдөр буюу аравдугаар сарын дөрвөнд манай хоёр боксчин рингэнд гарсан ч харамсалтай нь хоёулаа ялагдал хүлээлээ.
54 кг-ийн жинд Эрдэнэдалайн Мичидмаа Энэтхэгийн Жамуна Боротой тулалдаж 0:5(27:30,27:30,28:29,27:30,27:30)-ээр ялагдсан бол
69 кг-ийн жинд Энхбаатарын Эрдэнэтуяа ОХУ-ын Саадат Далгатовад мөн 0:5( 27:30,27:30,27:30,27:30,27:30) -ээр хожигдов.
Эхний хоёр өдөр манай дөрвөн " ширэн бээлийтэн" рингэнд гарснаас 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг л ялалт байгуулаад байна.

Өнөөдөр 75 кг-ийн жинд Мөнхбатын Мягмаржаргал Энэтхэгийн Савиитай эхний тулаанаа хийнэ. 

Манай бусад тамирчид болох 48 кг-ийн Балсангийн Мөнгөнсаран Мароккогийн Рабаб Чеддартай аравдугаар сарын долоонд,
60 кг-ийн жинд Монхорын Намуун Туркийн С.Калискантай аравдугаар сарын зургаанд эхний тулаанаа хийх бол,
51 кг-ийн жинд Лутсайханы Алтанцэцэг Энэтхэгийн Савиитай аравдугаар сарын найманд хоёрдахь тулаанаа хийх хуваарьтай байна.

Ц.Энхтүвшин . “Таван цагариг”