Цаг үеийн мэдээ

2020.02.13 ПҮРЭВ ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР 

Үс засуулбал : Өлсөж ундаасна

Наран ургах, шингэх : 08.03 - 18.10

Барилдлага :  Хотол чуулган 

Шүтэн барилдлага : Сансар 

Суудал : Мод 

Аргын тооллын 2 сарын 13. Бархасвадь гараг. Билгийн тооллын 20. Тэргүүн дагуул одтой улаан нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.