Цаг үеийн мэдээ

2020.02.15 БЯМБА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР 

  • Үс засуулбал : Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх : 08.00 - 18.13 цаг
  • Барилдлага : Түлэх 
  • Шүтэн барилдлага : Хурьцахуй 
  • Суудал : Гал 

Аргын тооллын 2 сарын 15. Санчир гараг. Билгийн тооллын 22. Хонгорцог одтой шар хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй  газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.