Цаг үеийн мэдээ

2020.02.17 ДАВАА ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР 

  • Үс засуулбал : Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх : 07.56  - 18.16 цаг
  • Барилдлага : Идэр 
  • Шүтэн барилдлага : Хүрэлцэхүй
  • Суудал : Төмөр 

Аргын тооллын 2 сарын 17. Сумъяа гараг. Билгийн тооллын 24. Эрхтний тэнгэрт одтой цагаан бар  өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.  Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатхыг буцаах, амилуулах,өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.